top of page
Search

ИДЭР ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН “ГРАНПРИ” ШАГНАЛЫГ ХҮРТЛЭЭ

  • Writer: Chinkhuslen Iderkhangai
    Chinkhuslen Iderkhangai
  • Jan 4, 2024
  • 1 min read

“ГЕРАСИМОВИЧИЙН СЕМИНАР-23” эрдэм шинжилгээний хурлыг С.Буяннэмэхийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан 2022 оны 4-р сарын 13-ны өдөр Төрийн өмчит УБИС, Төгөлдөр Буяннэмэх ТББ хамтран зохион байгууллаа. Хуралд, Монгол хэл, утга зохиолын салбарын тэргүүлэх их сургуулиуд болох МУИС, МУБИС, СУИС, Идэр их сургууль, Төрийн өмчит УБИС, Сити их сургуулийн 18 оюутан 2-р шатанд шалгарч илтгэл хэлэлцүүллээ.

Шилдэг судлаач оюутан “ГРАНПРИ” шагналыг ИДЭР ИХ СУРГУУЛИЙН МХУЗБ-ийн IV ангийн оюутан Б.Алтантуяа “С.Буяннэмэхийн ертөнцийн далд илэрхийлэл”/Цаг үе ба амьдарлага шүлгийн жишээн дээр/ сэдвээр илтгэл хэлэлцүүлж хүртлээ. Уг оюутны судалгааны ажлын удирдагч ИИС-ийн багш, магистр Ч.Нацагдорж,

Тэргүүн байр: МУИС-ийн УЗА-IV ангийн оюутан Р.Батхишиг “С.Буяннэмэхийн “Их тэнгэрийн дүлий” зохиолын хэвлэмэл эхийн харьцуулалт” сэдвээр илтгэл хэлэлцүүлж “ӨРГӨМЖЛӨЛ”, 1.000.000 төгрөг,

Тусгай байр: МУИС-ийн УЗА-III ангийн оюутан Ө.Сумьяа “Гэм зэм жүжгийн уран сайхны шинэчлэлийн асуудалд” сэдвээр илтгэл хэлэлцүүлж “ӨРГӨМЖЛӨЛ”, 500.000 төгрөг,

Тусгай байр: Төрийн өмчит УБИС-ийн АХ-II ангийн оюутан Э.Булганчимэг “Монголын орчин үеийн уран зохиолын анхны жүжгийн эх түүх-уран сайхны асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж “ӨРГӨМЖЛӨЛ”, 500.000 төгрөгийн шагналыг тус тус хүртлээ.

Хурал зохион байгуулсан хамт олонд талархал илэрхийлье.

Мөн, хурлын 2-р шатанд шалгарч илтгэлээ амжилттай хэлэлцүүлсэн дараах оюутнуудад баяр хүргэж, амжилт хүсье.

ИИС-ийн МХУЗБ-ийн III ангийн оюутан Б.Номиндарь "Тодотгол-тодотгуулагч гишүүнээр зохиолчийн үнэлэмж илэрсэн нь" сэдвээр ИИС-ийн МХУЗБ-ийн IV ангийн оюутан С.Уранзаяа "С.Буяннэмэхийн зарим зохиол дахь харьяалахын тийн ялгалын утга, хэрэглээ" сэдвээр оролцлоо.



 
 
 

Comments


bottom of page