top of page

БОЛОВСРОЛЫН УДИРДЛАГА МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн нэр: БОЛОВСРОЛЫН  УДИРДЛАГА / EDUCATION ADMINISTRATION/

Мэргэжлийн зэрэг: МАГИСТР

Хөтөлбөрийн индекс: 011102

Хөтөлбөрт элсэгчдийн боловсрол: Бакалавр

Сургалт явуулах хэлбэр: Өдөр, онлайн

 

Хөтөлбөрийн танилцуулга

Идэр их сургуулийн боловсролын удирдлагын магистрын хөтөлбөр нь 2018 оноос хойш тасралтгүй сургалт үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд “Боловсролын манлайлагчдыг бэлтгэнэ” гэсэн зорилгын хүрээнд сургалтаа төлөвлөн, салбарын шилдэг судлаач доктор багш нар хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулжу байна. Энэ хугацаанд нийтдээ 7 удаагийн төгсөлт хийгээд байна.

Тус хөтөлбөрт хамрагдснаар:

  1. Манлайлах, удирдах, багаар ажиллах, харилцааны ур чадвар, судалгааны арга, арга зүй, төлөвлөлт, үнэлгээ хийх суурь мэдлэгийг эзэмшинэ

  2. Төр засгийн бодлого, хууль эрх зүй, зах зээлийн нөхцөл байдалд уялдуулан боловсролын байгууллагын зорилго чиглэлийг тодорхойлж, стратегийн боловсруулалтаа хийх, судлан шинжлэх, үр дүнг тооцох, үнэлгээ хийх, асуудлыг шийдвэрлэх, манлайлал, удирдлагын менежментийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх мэдлэг, ур чадвар, хандлагатай болно

  3. Судалгаанд суурилсан манлайллын удирдлагыг хөгжүүлэх, шинжлэх ухаанч, боловсролын салбарын тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх, түүнийгээ амьдрал практикт үр дүнтэйгээр ашигладаг болно

  4. Бүх шатны боловсролын хүрээнд зах зээлийн эрэлт, хэрэгцээ, өөрийн байгууллагын дотоод, гадаад бодомжид нийцүүлэн удирдан зохион байгуулах, төсөл боловсруулах,  болон ёс зүйн өндөр төлөвшилтэй, ярианы болон бичгийн харилцааны өндөр ур чадвартай, байгууллагын сэтгэлзүй, хүний нөөцийн бодлогыг оновчтой зөв ашигладаг, шинийг санаачлах, төлөвлөх, хэрэгжүүлэх ур чадвар, дадалтай болно.

Манай хөтөлбөрийн давуу тал:

  1. Танхим, цахим-онлайн (100%) хэлбэрээр эсвэл хосолсон хөтөлбөрөөр ажлын бус цагаар суралцах боломжтой

  2. Цахим-онлайн сургалтын туршлага өндөр. Дэлхийн хаанаас ч суралцах боломжтой

  3. Салбартаа тэргүүлэгч эрдэмтэн доктор, мэргэжлийн холбоодын багш нар хичээл орно.

  4. Төлбөрийн уян хатан нөхцөл

  5. Голч онооны тэтгэлэг 50 хувь хүртэл

  6. Багш болон боловсролын салбарт ажиллагсдыг дэмжих 20% тэтгэлэг зэрэгт хамрагдах боломжтой

Элсэлтийн үйл ажиллагаа

  1. Намрын элсэлт (04 сарын эхээр)

  2. Хаврын элсэлт (04 сарын эхээр) жилд 2 удаа элсэлт авна

Элсэгчдэд тавигдах шаардлага:

  • Бакалаврын дипломын хуулбар (боловсрол судлалаас өөр чиглэлээр төгссөн бол 9 кр хичээл нэмж судална)

  • Элсэгчийн анкет бөглөх

  • Бүртгэлийн хураамж 20.000₮

  • Иргэний үнэмлэхний хуулбар

  • Гадаадын иргэн харьяат бол дипломын хуулбарыг баталгаат орчуулгаар баталгаажуулж, дипломоо боловсролын яаманд бүртгүүлэх

  • Цахим-онлайн орчинд ажиллах чадвартай байх
bottom of page