Манай сургууль 1995 оноос хойш өдөр, орой, эчнээ хэлбэрээр бакалавр, магистр, докторын түвшинд 20 гаруй мэргэжлээр сургалт явуулж байна. Өнөөдөр аль ч түвшний судалгаа болон мэргэжлийн хүмүүсийн саналаар Идэр Их сургууль хувийн хэвшлийн топ-10 сургуулийн тоонд багтжээ. Энэ бол бидний олон жилийн хөдөлмөрийн үр дүн, залуу үеийнхээ төлөө гэсэн сайхан сэтгэлийн хариу юм.
Идэр Их сургууль зөвхөн сүүлийн хичээлийн жилд Монголын их дээд сургуулийн холбооны “Шилдэг дээд сургууль” өргөмжлөл хүртэж Гранд-Экспо үзэсгэлэнгээс үндэсний шилдэг дээд сургууль номинаци БСШУЯ, Мишээл групптай хамтран зохион байгуулсан үзэсгэлэн яармагаас “Оновчтой маркетингтай байгууллага”-ын шагналыг авсандаа баяртай байна.
Захирлын мэндчилгээ
Өөрөөр сурцгаая гэж хэлэхдээ бид зөвхөн өөрийн сургуулийн төдийгүй харин Монголын дээд боловсролын нүүр царайг бүхэлд нь өөрчлөхийг зорьж байгаа билээ. Үүнийг жилээс жилд улам олон хүн ойлгон дэмжиж байгаа нь юутай сайшаалтай. Үе үеийн төгсөгч нартаа, эрч хүчтэй оюутан залуустаа, гадаад дотоодын олон түнш, найз нөхөддөө чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.
Ерөнхий захирал. Дашжаагийн Зоригт (Доктор /Ph.D/)
"Идэр бол хувийн биш олон нийтийн сургууль"
"BEST OF MONGOLIA-ийн "Шилдэг их сургууль"-ийн шагналыг 2019, 2020 онуудад дараалан хүртлээ."
ИДЭР ИХ СУРГУУЛЬ - 4 I БОДЛОГО
"Идэрийн оюутнууд зөвхөн мэргэжил эзэмшээд зогсохгүй хувь хүний хувьд байнга өсөж хөгждөг."
INVOLVEMENT
Идэрийн хурд, ачаалалд
татагдан оролцох
INDEPENDENT
Бие даан сэтгэж, шийдвэр гаргаж сурах
INNOVATION
Санаачилгатай,
шинийг эрэлхийлэх
IMAGE
Сэтгэлгээний өвөрмөц дүр төрх